HeaPaL

2016-11-06 - Гараа зөв угаах аргачлал

Ангилал: Зөвлөгөө

 Хүүхэд бүрийг эрүүл байлгах нь хүүхэд асрах хөтөлбөрийн чухал зорилт юм. Гараа хэрхэн болгоомжтой угаах нь хүүхдийг эрүүл аж төрхөд хэрэгтэй. Гараа сайтар угааснаар хир бохирдол болон арьсан дахь бактерийн  90% -ийг устгаж чадна. Энэ нь удаан хугацааны туршид халдвараас ихээхэн хамгаалж үр дүнгээ өгдөг. Хүүхэд асран хүмүүжүүлэгч болон хүүхдүүд өдрийн туршид гараа тогтмол угаах хэрэгтэй.

 

Гараа хэзээ угаах вэ?

Гар угаах аргачлал
Шингэн саванг сонго. Өмнө хэргэлсэн хүний гарын бохирдол, савангийн хөөсөнд үлдэж болзошгүй байдаг тул өдөр бүр шингэн саванг хэрэглэвэл зохистой. 
Халуун ус хэрэглэ. Гараа түлэхээс хамгаалахын тулд, хэрэглэж байгаа халуун усыг 120 градусаас илүүгүй байх ёстойг анхаарна уу. 
Нэг удаагийн алчуур хэрэглэ. Эрүүл ахуйн талаасаа нэг удаагийн цаасан алчуур, сальфетка болон аяга  зэрэг нь халдварт өвчинөөс удаан хугацаанд сэргийлж чадна. 
Гараа 20 минут тутамд угаана. Хүүхдүүдийг гараа угаах хооронд  “Гараа угаа” дууг зааж өгснөөр тэднийг гараа сайтар угаахыг санахад нь тус болно. Энэ дууг 2 удаа дуулахад ойролцоогоор 20 секунд зарцуулах болно. 
Гар ариутгагчийн оронд аль болох ус, саван ашигла. Хөдөө аялах, гадуур явах тохиолдолд ус, саван байхгүй үед гар ариутгагчыг ашиглах шаардлага гардаг. Гар ариутгагчын найрлаганд этилийн спирт агуулдагддаг тул 2-оос доош насны гараа амандаа хийж болзошгүй хүүхдүүдэд зөв сонголт биш юм. Бүх гар ариутгагчыг хүүхэд хүрэх газраас хол байлга. 
Нярай болон хөлд орж буй хүүхдийн гарыг угаах. Зарим хүүхэд, асран хүмүүжүүлэгч нар нярай болон хөлд орж буй хүүхдүүдийн гарыг угаахаа мартчихдаг. Учир нь тэдэнд зориулагдсан угаалтуур ховор юм. Тиймээс түшлэгтэй сандалын тусламжтайгаар хүүхдүүдийг угаалтууртай тэнцүүлж гарыг нь угаалгах хэрэгтэй.

Сэтгэгдэл бичих



Сэтгэгдлүүд


Бичлэг: 3 » Нийт: 7
Өмнөх | Дараагийн




:-)
 
xaax